Өвгөн улиас модыг цэцгийн мандал болгожээ



Ховд аймгийн төв гудамжинд байгаа улиас модод 200 орчим жилийн түүхтэй гэж иргэд ярьдаг. Хот тохижуулах газрын хамт олон насны жамаар өвгөрч муудсан, ургалт зогссон улиас модыг цэцгийн мандал болгон ашиглах санаачилгыг орон нутагтаа нэвтрүүлжээ. Энэ ажил нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулахад чухал ач тустай бөгөөд өвөрмөц, эко шийдэл болохыг зарим иргэд хэлж байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ