Аргын тооллын 6 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 6 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын 27, хар луу, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, анд бололцох, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ