Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болон Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн албанд анх томилогдсон алба хаагчдаар цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2020.06.16/ зохион байгууллаа. Энэ үеэр цагдаагийн албанд шинээр томилогдсон 4 офицер, 11 ахлагч гээд нийт 15 алба хаагч “Цагдаагийн тангараг” өргөж, хариуцлагатай бөгөөд хүндтэй албандаа нэр төртэйгээр ажиллаж, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ илэрхийллээ.Мөн Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2020/122 дугаар зөвшөөрлийн дагуу нөөцөд бүртгэгдсэн Х.Дүгэржавыг тус газрын Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагчаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосныг гардуулан өгөв.Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд тус газраас цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, байгууллагын багц бэлгийг гардуулж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн алба хаагчдын цаашдын ажил, амьдралд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүссэн юм. Огноо: 6/16/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1494 Мэдээ таалагдсан: