Аргын тооллын 6 сарын 17. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 6 сарын 17. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын 26, цагаагчин туулай, гоё хүүхэн-1 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ