МХЕГ, ХӨСҮТ, ОБЕГ-ын ажлын хэсэг булган боомтод ажиллалаа

Image may contain: one or more people, people sitting and indoor

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭИХХЦХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараар ахлуулсан ХӨСҮТ, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд 2020 оны 06-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган боомтод ажиллалаа.
Ажлын хэсэг  Булган боомтын Гаалийн газар, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Авто тээвэр, Булган сум дахь Онцгой байдлын тасаг, Сум дундын эмнэлэг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч МоЭнКо ХХК, Эй Эл Жи Ти ХХК-ий ажилтнуудтай уулзаж, коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хилийн нэвтрэх цэг дээр анхаарах асуудал, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам, нэг удаагийн хувцас өмсөх, тайлах дараалал зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Image may contain: 1 person, sitting and indoor

Ингэснээр тухайн байгууллага, компаниудын ажилтан, албан хаагчидтай холбогдох асуудлаар харилцан санал солилцож, улмаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага туршлагыг нэмэгдүүлсэн байна. 

Image may contain: one or more people, people sitting and indoor

Мөн ажлын хэсэг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны бэлэн байдал, термокамерын үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл хэрхэн явагдаж байгааг газар дээр нь шалгаж, бэлэн байдлыг цаг ямагт хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.

Image may contain: 2 people, people standing, sky and outdoor

Image may contain: 1 person, sky and outdoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ