Сум орон нутгийн хүүхэд багачуудын сурч хөгжих орчныг сайжруулах, сургалтын хүртээмжийг өргөжүүлэх, ая тухтай, шинэлэг орчин бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн Алтай суманд 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилга бүтээн босгож байна. Мөн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд спорт заалны барилга барьж байна.
Улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус барилгын ажлыг “Жаргалант рашаант” ХХК –ийн хамт олон гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай явж байна гэж Ховд аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.