Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр тохиож байна



Зургаадугаар сарын 12-ныг дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг манай улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна. Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхлэдэггүй. Хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг аж. Ховд аймгийн тухайд насанд  хүрээгүй иргэн  хориотой ажлын байранд ажиллаж байгаа тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор эцэг эхийн хамт мал маллах, ногоо тарих зэрэг ажил хийж байгаа хүүхдүүд бий. Мөн хурдан морь унаач 714 хүүхэд байна гэх судалгаа бий. 
Хүүхдийн  хөдөлмөр гэдэг нь сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан, хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хэлдэг. 
Өнөөдөр аймгийн ГБХЗХГ болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлж, “үгүй” гэж хэлцгээе хэмээн уриалж байна.  
 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ