Ховд аймгийн ХХҮГ-аас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээний хүсэлт ирүүлсэн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон төрийн ба хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогчийн эрэлтэд тулгуурлан 273 ахмад зөвлөхийг хамруулж, 81.7 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Хөтөлбөрт хамрагдсан ахмад зөвлөхүүд нийт 1505 иргэнд зөвлөн тусалж, арвин туршлагаа өвлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан нь зорилтот хүндээ хүрсэн чухал ажил болсоныг албаныхан онцолж байлаа. Түүнчлэн Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад настанд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-г зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2017-2019 онуудад хувиараа аж ахуй эрхлэх болон өрхийн үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх зорилготой 90 ахмад настанд эргэн төлөх нөхцөлтэй хүүгүй зээл буюу нийт 134.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Ингэснээр ахмад настануудын хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа өргөжих, өрхийн орлого нэмэгдэх давуу тал бүрджээ. Иймээс Цэцэг, Чандмань сумын зарим ахмадуудтай уулзаж хөтөлбөр, арга хэмжээний үр шимийн талаар ярилцлаа. ВИДЕО: Огноо: 6/12/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1730 Мэдээ таалагдсан: