-Аргын тооллын 5 сарын 31. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 9, хөх нохой, харцага-11 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:42.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өвчин өчүүхэн ирэх маш сайн. Гэвч луу, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.