Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны нэрэмжит шагнал гардуулав


Ховд аймгийн дээд шагнал болох “Галдан бошигт хаан”-ы нэрэмжит шагналыг Эрдэнэбүрэн сум хүртлээ. Энэхүү шагналыг тавдугаар сарын 28-нд аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн байна. Тус шагналыг  анх  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж хүртэж байсан. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл, Хөдөлмөрийн баатар, ардын эмч Начингийн Баасанжав нар энэхүү шагналыг тус тус хүртжээ. Тэгвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 73 дугаар тогтоолийн дагуу мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үйлст манлайлан ажиллаж байгаа Эрдэнэбүрэн сумынханд дөрөв дэх удаагийн шагналыг ийнхүү хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

ВИДЕО:   









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ