Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлт хийж эхэлсэн байна



Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлт хийж эхэлсэн байна. Тодруулбал, Булган боомтоор богино эргэлтийн тээвэр хийж байгаа гэнэ. Ингэхдээ Ховд аймгийн Үенч сумын нутагт орших Гаалийн хяналтын талбайг ашиглаж байна. Мөн жолооч нарын амрах 3 кемп байгуулжээ. Улмаар 21 компанийн 49 жолооч Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж байгаа бөгөөд тавдугаар сарын 28-ны байдлаар 8 машин хилийн боомтоор нэвтэрчээ. Харин өнөөдөр 28 машин хилийн боомтоор нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэхдээ жолооч нар богино эргэлтийн тээвэр хийх замаар хоорондоо харилцаа үүсгэхгүй, солигдох зарчмаар ажиллаж байна.  Жолооч нарын аюулгүй байдлыг  хангах  хэрэгслийг тухайн компани, аж ахуйн нэгжүүд хариуцан ажиллаж байгаа. Харин ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцан зохион байгуулж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ