1995 оны төгсөгчид аймгийн Онцгой комисст хандив өглөө



Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.  Тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна.  Тэгвэл энэ удаа Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1995 онд төгссөн төгсөгчдийн төлөөлөл амны  хаалт, гар ариутгагч бодис хандивлалаа. 



Тодруулбал,  Ховд аймгийн 1995 оны төгсөгчдийн төлөөлөл 300 гаруй хүн хандивын үйл ажиллагаанд оролцжээ. Үүний үр дүнд өнөөдөр 5000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч бодис, дурсгалын зүйлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржавд хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд Шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлт үед аймаг орон нутгийнхаа ажлыг бодитоор дэмжиж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст нэгдсэн  1995 оны төгсөгч нарт  талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн арвин их амжилт хүслээ. Энэхүү хандивын үйл ажиллагаа нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд чухал ач холбогдолтой.  

  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ