Агар модон хувин



Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 20 дугаар зууны эхэн үед хэрэглэж байсан гэх модон хувин хадгалагдаж байна. Тус хувинг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн н.Вандан хүрэн өнгийн агар мод ашиглан урлажээ. Улмаар үе дамжин хэрэглэгдэж байгаад 1972 оноос эхлэн аймгийн Музейд  хадгалах болов. Энэхүү модон хувингийн  өндөр 30 см бөгөөд 10 литр багтаамжтай. Жин  нь 3.5 кг  аж.



Нүүдэлчин монголчууд эрт үеэс арьс шир, мод, зэс, гууль ашиглан өөрсдийн гараар сав суулга урлаж, ахуйдаа хэрэглэж байжээ. Агар модоор хийсэн хувинг ихэвчлэн сааль саахдаа ашигладаг. Ингэхдээ эхлээд бага зэргийн сүү дусааж саальд гардаг уламжлал байжээ. Энэ ёс нь хуурай саванд юм хийвэл худал гүжирт унана гэсэн цээртэй холбоотой хэмээдэг.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ