Байгууллагууд хамтарсан эргүүл хийж, хяналт тавин ажиллаж байна



Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Маскаа зүүцгээе" аяны хүрээнд тавдугаар сарын 26-ны өдөр аймгийн МХГ, ЭМГ, ОБГ, Цагдаа, Гадаадын иргэн харъяатын газар,  Зоонозын өвчин судлалын төв хамтран Ард Аюушийн талбай, Буянт гол орчим болон гэр хорооллын бүсэд эргүүл ажиллуулж, иргэдэд  амны хаалт  зүүх талаар зөвлөмж өгчээ. 
Мөн Ард Аюушийн талбай дээр зохих зөвшөөрөлгүй тоглоом ажиллуулж, бөөгнөрөл үүсгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, зөвшөөрөл авсаны дараагаар үйл ажиллагаа явуулахыг анхааруулав.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ