“Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” тик ток уралдаанд оролцоорой



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны хүрээнд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” тик ток уралдаан зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд Ховд аймагт амьдарч байгаа 11-15 насны хүүхэдтэй гэр бүлийг идэвхтэй оролцохыг  урьж байна. Холбогдох утас: 88951361, 88011299
Уралдааны зорилго нь ковид-19 халдварын аюулыг ойлгуулах, эрсдэл багатай даван туулахад гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин бүрдүүлэх, хүүхэдтэйгээ дурсамж бүтээхэд чиглэж буй. Уралдааны үйл ажиллагаа тавдугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчдын бүтээлийг “Ховдын хүүхдүүд” цахим хуудсанд байршуулах аж.  Оролцогчид бүтээлч, хөгжилтэй, зохиомж бүхий тик ток видео ирүүлнэ. Ингэхдээ бүжиг, дуу, хошин шог, зохиомж гээд дуртай төрлөөс сонгох, гэр бүлийн 2-3 гишүүн оролцсон байх, видео бичлэг 1-3 минутад багтах, чанарын шаардлага хангасан байх зэрэг шаардлага тавьжээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулж, шагнаж урамшуулна. Мөн бүтээлийг олон нийтийн хүртээл болгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ.     

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ