Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, сумаас гарах, хот хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 3-р сарын 10-ны өдрийн 08:00 цагаас 3-р сарын 16-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.03.10/ аймгийн Онцгой комисс хуралдаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Хурлаар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хяналтын пост цэгүүдэд ажиллах мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдыг томилгоожуулан ажиллуулах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулан хоол хүнс, аюулгүй байдлыг хангуулах заавар зөвлөмж өгч ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагууд, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.Түүнчлэн өнөөдрийн хурлаар 3-р сарын 16-ныг хүртэл Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйлийг худалдаалахыг хориглох шийдвэрийг гаргаж ажиллахаар боллоо.ВИДЕО: Огноо: 3/10/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 976 Мэдээ таалагдсан: