“АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”
Зорилго:
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн болон дэмжлэг арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байрыг хадгалах, ажил хайгч оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хамрах хүрээ:
-Аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн
-Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч
-Аж ахуй, бичил бизнес болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хүнсний ногоо тариалах хүсэлт гаргасан иргэн, иргэдийн бүлэг
-Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлт:
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн дэмжлэгийн 5,0 хүртэл сая төгрөг,
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн хугацаа 36 сар хүртэл хугацаанд 100 хувь эргэн төлнө.
Тавигдах шаардлага:
-35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн байх
-2017-2018 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
-Ажлын байр бий болгох
Бүрдүүлэх материал:
-Төсөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Багийн Засаг даргын тодорхойлолт
-Хувийн өргөдөл
-Ажлын байр, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зурагт танилцуулга
-Мэргэжлийн үнэмлэхтэй бол хуулбар
Төсөл хүлээн авах хугацаа:
2020 оны 03 сарын 20 хүртэл
Утас: 94058805, 80878805
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар