Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалтны хүрэлцээ, хангамж нэн чухал. Тиймээс бид дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэхээс өөр аргагүй юм. Нөхцөл байдалд дүгнэлт хийж орон нутагт үйлдвэрлэл явуулж буй оёдлын үйлдвэр цехүүдээ түшиглэн эхний ээлжинд 40000 маск үйлдвэрлэн иргэдэдээ хүргэхээр удирдлагуудтай нь ярилцаж, ажлыг нь эхлүүллээ. Нэг маскийг 800 төгрөгөөр үйлдвэрлэн багийн дарга, нийгмийн ажилтнаар дамжуулан иргэн бүрт хүргэх юм. Мөн сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт орон нутгийнхаа оёдлын цехийг түшиглэн маск үйлдвэрлэж сумын төвийн иргэдээ маскжуулах ажлыг зохион байгуулж ажиллах үүргийг өгөөд байна. ВИДЕО: Огноо: 2/12/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 3508 Мэдээ таалагдсан: