20 гаруй хүн Цамбагарав зочид буудалд тусгаарлагдлаа



Баян-Өлгий аймагт Шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдаад байна. Шинжилгээний хариу албан ёсоор гараагүй ч халдвар авсан байж болзошгүй тухайн иргэн нь манай аймгаар дамжин өнгөрөхдөө Цамбагарав зочид буудалд 2 хоносон болох нь тогтоогдлоо. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. 


ВИДЕО:

 

Халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал Цамбагарав зочид буудалд байсан 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлаж, хөл хорио тогтоов. Мөн тэнд ажиллаж байсан ажилчдын ар гэрийнхнийг гэрт нь тусгаарласан ба биеийн эрүүл мэндэд нь цаг тухай бүрт хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна холбогдох байгууллагууд тандалт судалгааг хийж, шуурхай ажиллаж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ