Ховд аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болов



Шинэ төрлийн коронавирусний халдвар нэмэгдсээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барсан мэдээтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өгч буй мэдээллээр нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай учраас хүн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, өгсөн чиглэлийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж зорилгоор аймгийн Онцгой комиссын хурлыг хоног, цаг хугацаа харгалзахгүйгээр хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.



Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар 3 асуудлыг авч хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргалаа. Тухайлбал: Хилийн боомтуудын үйл ажиллагааг 3-р сарын 2 хүртэл түр хааж, нүүрс тээврийг зогсоосонтой холбогдуулан хэрэгжилтийг хангуулах, жолооч нарын эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт, мөн нүүрс тээвэрлэж яваад 2 боомтын дундаас буцсан 50 гаруй жолооч нарыг татах ажлыг зохион байгуулж, тээврийн болон бусад зардлыг гамшгаас хамгаалах төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн шийдвэрлэж ажиллахыг Мо-Эн-КО ХХК-ийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо. 



Үүнээс гадна аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Булган сумын Булган боомтод ажилласан “ШУУРХАЙ АЖЛЫН ХЭСЭГ”-ийн дүгнэлт, мэдээллийг сонсож ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг сайтар хүргэх, салбар байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, төлөвлөгөө баталж мөрдөж ажиллах чиглэл өгсөн юм. 



Мөн зах үйлчилгээний төвүүд, баар караоке, ресторануудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн мэргэжлийн байгууллагауудын дүгнэлтийг үндэслэн хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн, ямар нэгэн халдвар гарах өндөр эрсдэлтэй, ил задгай талбайд худалдаа үйлчилгээ эрхэлж буй зарим захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Жаргалант сумын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ