Улиран өнгөрч буй
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн
"ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
ХОВД АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД УЛСЫН АВАРГА БОЛЛОО
Волейволын Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ховд аймагтаа анх удаа амжилттай зохион байгууллаа. Бүс бүрээс шалгарсан 31 багийн 400 орчим тамирчин оролцсон тус тэмцээнээс Ховд аймгийн эмэгтэй багийн тамирчид аваргын “АЛТАН МЕДАЛЬ” хүртэж 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн түүхэн амжилтыг гаргалаа. Мөн тус тэмцээнд оролцсон эрэгтэй багийн тамирчид шилдэг 8-н багт шалгарсан амжилтыг үзүүлэв.
ВИДЕО: