Улиран өнгөрч буй
"Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.
2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.
“ХҮН ХӨГЖИМ-МОНГОЛ ХӨӨМИЙ”-Г ДЭЛХИЙД ДАРХЛАВ
Монголчууд бид улсынхаа хил хязгаар, Үндэсний хэл, язгуур өв соёлоороо ялгарах онцлогтой. Монгол туургатны язгуур урлагийн үнэт өв болсон
“Хөөмий”-н урлагийг Геннист бүртгүүлэх ажлыг Дэлхийн хөөмийн холбоотой хамтран амжилттай зохион байгуулав. Хүн төрөлхтөний урлагийн сан хөмрөгт нэн онцгой, дахин давтагдашгүй, нүүдэлчдийн язгуур эртний нэгэн урлаг болсон
“ХҮН ХӨГЖИМ- МОНГОЛ ХӨӨМИЙ”-гөө дэлхийд дархаллаа. Таван настай балчраас эхлээд 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэлх насны 1308 хүн нэгэн зэрэг хөөмийлж Дэлхийн дээд амжилтыг тогтоон Ховдчууд бид
"ТҮҮХЭН БАХАРХАЛ"-ын эзэд боллоо.
ВИДЕО: