ОНЦЛОХ АЖИЛ-2 Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,3 сая толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.



СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн хүүхэд багачуудын ая тухтай орчинд суралцах нөхцөл боломжийг  бүрдүүлэхэд тодорхой ахиц гаргалаа. Тухайлбал, Мянгад суманд 150 хүүхдийн, Дарви суманд 100 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулав. 
Жаргалант сумын Наран багт 225 хүүхдийн ясли, цэцэрлэгийн цогцолборыг байгуулж алслагдсан багийн гэр хорооллын хүүхэд багачууд СӨБ-д хамрагдах, 1,2-2 насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд хүүхдээ яслид хамруулж ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүллээ. 



Аймгийн төвийн сургуульд шилжин ирж айлд болон айлын хашаанд гэр барин суралцдаг малчдын хүүхдүүдийн ая тухтай орчинд амьдрах, суралцах нөхцлийг нь бүрдүүлэх үүднээс Жаргалант сумын 7 дугаар сургуулийн дэргэд 100 хүүхдийн дотуур байр, урлаг, спортын заал, биеийн тамирын талбайн цогц бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа.

Мөн бүх сургуулийн сурагчдын ширээ сандлыг шинэчлэх ажлыг эхлүүллээ.










ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ