-Аргын тооллын 10 сарын 19. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 10 сарын 19. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 21, шарагчин үхэр, гөрөөсөн толгой-4 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:16-17:57.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин ирэх муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эрхшээх үйл, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ