Ховд суманд "Казах иргэдийн өв соёлын наадам" болов



Казах түмний өв соёлыг залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчилан таниулах зорилгоор "Алтай бүргэдүүд" төрийн бус байгууллагаас санаачлан МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ховд сумын Засаг даргын Тамгын газар, сумын ИТХ-тай хамтран "Казах иргэдийн өв соёлын наадам"-ыг Ховд суманд анх удаагаа зохион байгууллаа.



Өв соёлын наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Мурат,МУ-ын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх,  Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Ховд сумын засаг дарга Ш.Ерболат, "Алтай бүргэдүүд" ТББ-ын тэргүүн Х.Мухэметгалим, дэд тэргүүн Н.Сунхар, гадаад харилцааны менежер А.Ерлан,  нар болон бусад холбогдох хүмүүс оролцон баяр хүргэж үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.   

ВИДЕО:





Өв соёлын анхдугаар наадам “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кызкуар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг өөр өөрийн гэсэн онцлог түүх соёлыг харуулсан 6 төрлөөр явагдсан юм. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ