“Хан Жаргалант Ховд” хоршоо "Мах боловсруулах үйлдвэр"-тэй болов



“Хан Жаргалант Ховд”
хоршооноос "Мах боловсруулах үйлдвэр" байгуулжээ. Тус үйлдвэрийн нээлт есдүгээр сарын 24-ний өдөр боллоо. Энэхүү үйлдвэр өдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. “Хан Жаргалант Ховд” хоршоо нь 2004 онд  хоёр ажилтантай  үйл ажиллагаа эхэлсэн. Ийнхүү  “Хан” хиамны цехийг өргөтгөж, Жаргалант суманд жишиг болохуйц  үйлдвэр барьжээ.



Одоогийн байдлаар 20 ажилтантай бөгөөд үйлдвэрийн хүчин чадлын 30-40 хувийг ашиглаж байгаа гэнэ. Хэрэв бүрэн хүчин чадлаар ажиллавал 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангах, цаашлаад  баруун бүсийн аймгуудын иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм байна. 

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ