“Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөнийг Манхан, Буянт, Мөст сумдад зохион байгууллаа



Ховд аймаг 7800 гаруй малчин өрхтэй. 14 мянга гаруй малчинтай. Үүний 34,9 хувийг 18-37 насны залуу малчин эзэлж байна. Аймгийн нутаг дэвсгэрт 4,9 сая толгой мал өвөлжих судалгаа гарчээ. Иймээс цаг улирлын байдал тогтуун, дулаахан үед малчиддаа төрөөс хөдөө аж ахуй, малын эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажил, цаг уур, онцгой байдлын үед авах арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх үүднээс “Өвлийг өнтэй давъя” малчдын зөвлөгөөнийг Ховд аймгийн Алтай, Булган, Буянт, Манхан, Мөст, Үенч сумдад зохион байгуулж байна.



Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, аймгийн ХХҮГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ сарын 15-17-ны өдрүүдэд тус зөвлөгөөнийг Манхан, Буянт, Мөст сумдад зохион байгууллаа.

ВИДЕО:



Зөвлөгөөний үеэр аймгийн ХХҮГ-аас малчдад Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Мөн иргэдэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ үзүүлж, Цагаан идээ, Арьс шир суран эдлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж тус бүр эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн зөвлөгөөний үеэр Буянт, Мөст сумдад 7 иргэнийг малжуулах хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ