-Аргын тооллын 7 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, хар бар, найралт эх-7 од, суудал мод, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, пүрэвжал барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:53.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл болох муу цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэр үйл, төрөх, буяны үйл, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, шинэ гэр барих, ус шаврын үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ