-Аргын тооллын 7 сарын 3. Лхагва (Буд) гараг /2019 /



-Аргын тооллын 7 сарын 3. Лхагва (Буд) гараг /2019 /
-Билгийн тооллын шинийн 1, цагаагчин үхэр, өглөгт охин-6 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох муу цээрлэвэл зохилтой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, буяны эхийг бүтээх, замд гарах, эд юм бүтээх, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ