-Аргын тооллын 7 сарын 1. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 7 сарын 1. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 29, шарагчин гахай, гөрөөсөн толгой-4 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:54.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох маш муу цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, номын хурим, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ