-Аргын тооллын 6 сарын 29. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 6 сарын 29. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, улаагчин тахиа, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:55. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, анд бололцох, бэрийн үйлд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ