"Хонины ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах нь" олон улсын сургалт Ховд аймгийн Зэрэг суманд явагдаж байна



Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн баг Ховд аймгийн "Алтайн Уулсын оргил" дундын хоршоотой хамтран "Хонины ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах нь": хонины ноосыг машинаар хяргах, ноос ангилан ялгах, пресслэх, үйлдвэрт нийлүүлэх, зардал өгөөжийг тооцох "сургагч багш бэлтгэх" практик олон улсын сургалтыг энэ сарын 18-25 хүртэл Ховд аймгийн Зэрэг сумыг түшиглэн анх удаагаа зохион байгуулж байна.



Уг сургалтад Ховд, Архангай, Хөвсгөл, Дундговь аймгийн хоршоодын 50 гаруй малчид хамрагдаж байна. 



Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэйв Воусэн, НҮБ-ын АҮХБ-ын төслийн зохицуулагч Г.Мөнхболор, "Алтайн уулсын оргил" дундын хоршооны тэргүүн Т.Алтансүх тэргүүтэй салбарын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Германы болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Адра ОУ-ын байгууллага, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, сумдын удирдлага, аймгийн Хөгжил Политехник коллеж зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм. 

ВИДЕО:
















 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ