Бууны суманд шархадсан хотон шувууг анх Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг ноднин 11 дүгээр сард Чандмань сумын Сүлжээ багт буудуулж шархадсан байхад нь олжээ. Тухайн үед шувууны зүүн далавч болон хөл гэмтсэн, нисэж чадахгүй байсан байна. Ингээд Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэж гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байсан юм. Тус байгууллагын хамт олон шувуунд “Азхүү” хэмээх нэр өгсөн байдаг.
Аз хүү нэртэй хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай. Тус шувууг Хар Ус нуурын орчимд ижил сүрэгт нь нийлүүлжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 62 хотон шувуу өндөглөн зусаж байгаа юм. Хуулиар хамгаалагдсан ховор хотон шувууны амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санхүүжүүлсэн байна. Тухайн шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг биологич Ц.Ганболдын гэр бүл хариуцан ажиллаж байсан юм.
ВИДЕО: