Лаборатори 1-р сургуулийн талбайн 30 орчим хувь ногоон байгууламжтай



Ховд аймаг дахь Алтангадас одонт, ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн хамт олон энэ онд сургуулийн орчны 35 га талбайн 30 орчим хувийг ногоон байгууламжтай болгосон байна. Тодруулбал, тус сургууль хашаандаа чацаргана, нохой хошуу, тэхийн шээг, гүйлс,  гацуур, гүзээлзгэнэ зэрэг 18 төрлийн мод, бут, сөөг тарьж, бичил төгөл бий болгожээ. Мөн сургуулийн дотоод орчинд  ховор цэцэгс үрслүүлж, ургуулж байна. 



Сургуулийн багш, ажилтнууд бүгд мод, цэцгийн үрсэлгээ хийх, хөрс бэлтгэх ажилд суралцсан талаар сургуулийн захирал онцлон хэллээ.

ВИДЕО:



Лаборатори нэгдүгээр сургууль нь ногоон байгууламжийг бий болгох, эко орчин бүрдүүлэн хүүхдийн сурч хөгжих боломж нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээд ажил хийж, амжилт гаргасан байдаг. Байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эко сургууль”  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,  БСШУСЯ, БОАЖЯ-наас олгодог "ХҮРЭЛ ГЭРЭГЭ" шагналыг 2016 онд ,  "МӨНГӨН ГЭРЭГЭ" шагналыг 2018 онд хүртэж байжээ.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ