Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавин, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хот болон 21 аймагт нэгдсэн стандарт бүхий “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг зохион байгуулж байна. Ховд аймагт зохион байгуулсан сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-ийн төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсч буй 200 гаруй иргэн хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.ВИДЕО: Огноо: 6/10/2019 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1462 Мэдээ таалагдсан: