БОАЖЯ-ны санаачлагаар хэрэгжиж байгаа “Ногоон паспорт” аяны хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Үүний дагуу Ховд аймагт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцож, одоогийн байдлаар Буянт багийн нутаг дэвсгэрт 3.5 га талбай газрыг торлон хамгаалж, тэхийн шээг, үхрийн нүд, шинс, агч зэрэг 7 төрлийн 500 орчим мод тарьлаа. Нээлтийн үйл ажиллагаанд БОАЖЯ болон аймаг орон нутгийн удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн эко клубын багш, сурагчид оролцлоо.
ВИДЕО: