-Аргын тооллын 5 сарын 31. Баасан (Сугар) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 31. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 27, шар луу, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:41. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч нохой, бар, туулай, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, анд бололцоход муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ