Удирдлагын академиас 2019-2020 оны хичээлийн жилийн Магистрын сургалтын элсэлтээ зохион байгуулж байна. Уг элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг элсүүлэн суралцуулна.
Элсүүлэх мэргэжлийн чиглэл:
-Төрийн захиргааны менежмент
-Төрийн удирдлага
Элсэгчдэд тавигдах шаардлага:
-Бакалаврын зэрэгтэй
-Голч дүн 2,7-с дээш
-Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.
СУРАЛЦАХ ХЭЛБЭР 1: Өдөр, Улирал, Гарагийн сургалт /ажлын аль нэг гарагт хичээллэнэ/
-Суралцах нийт хугацаа:1.5 жил
-Хичээлийн жилийн сургалтын төлбөр 3.828.000
СУРАЛЦАХ ХЭЛБЭР 2: Улирлын сургалт
Суралцах нийт хугацаа:1.5 жил
-Хичээлийн жилийн сургалтын төлбөр 6.720.000 (Сургалтын төлбөрийг 3.828.000, 2.892.000 төгрөгөөр тус тус хувааж өгнө)
Бүрдүүлэх материал:
1.Магистрийн сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг цахим хуудаснаас татаж авах/
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт /Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх/
4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом хуулбарын хамт
5. Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг цахим хуудаснаас татаж авах/
6.3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
7. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг / Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргах/
Бүртгэлийн хугацаа:
2019 оны 05-р сарын 13-с 06-р сарын 07-ны ажлын өдрүүдэд 09.00-12.30, 14.00-17.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 205 тоот өрөөнд бүртгэнэ.
Элсэлтийн шалгаруулалт:
-Англи хэлний шалгалтын түвшин
-Ярилцлагын дүн / суралцах зорилго, суралцах мэргэжлийн мэдлэг, ажлын туршлага, судалгааны санал/
2019 оны 06-р сарын 08-ны БЯМБА гарагт 10.00 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байранд зохион байгуулагдана.
Хаяг: Улаанбаатар-17012, ХУД Удирдлагын академийн гудамж
Удирдлагын академийн хичээлийн төв байр
Удирдахуйн ухааны сургууль 205, 204 тоот өрөө
Харилцах утас: 70132272 70132152
Цахим хуудас:www.naog.gov.mn