-Аргын тооллын 5 сарын 29. Лхагва (Буд) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 29. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 25, улаан бар, могойг хүлэгч-25 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:39. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуулахад нүд бүрэлзэх улцайх маш муу цээрлэвэл зохилтой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, тариалан тарих, үхэгсдийн үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, боол шүтүүлэхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ