-Аргын тооллын 5 сарын 26. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын 22, харагчин гахай, чөдөр-23 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:36.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгших эрхэм сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ дээл эсгэх, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.