Аймгийн Онцгой комисс хуралдан байгалийн гамшгийн улмаас малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцжээ



Өнөөдөр Онцгой комиссын хурал боллоо. Энэ үеэр цаг үеийн зарим тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа.

2019 оны 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд Баруун бүс нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Үүний улмаас 7 сумын нутагт 80 орчим айлын гэр унаж, 18 айлын гэр дахин ашиглах боломжгүй болжээ. Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болох Буянт сумын Цагаанбургас багийн нутаг Цагаан, Намаг, Хэрс, Завсар зэрэг арлууд орчимд нутаглаж байсан айл өрхүүдийн 250 гаруй бог, 120 бод мал нууранд унаж малчид багагүй хохирол амссан байна. Мөн Мөнххайрхан, Үенч суманд 852 толгой мал хорогдсон мэдээ байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар нууранд унасан малын сэг зэмийг хэрхэн устгах, байгалийн гамшгийн улмаас малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцлээ.



Нууранд унасан малын сэг зэмийг устгах ажлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, устгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Харин байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малчдад учирсан хохирлын хэмжээг тооцон Улсын Онцгой комисст уламжлахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ