-Аргын тооллын 5 сарын 25. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 25. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 21, хар нохой, тооно-22 од, суудал мод, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ