Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээтэй, авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгуулсаар байна. Өнгөрсөн 4-р сард хөдөөгийн 16 суманд, энэ сарын 22-24-ний өдрүүдэд Жаргалант суманд тус арга хэмжээг зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан ажиллаж байна.
ВИДЕО: