-Аргын тооллын 5 сарын 13. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 13. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 9, цагаан нохой, бага морь-10 од, суудал төмөр, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:20. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өвчин өчүүхэн тусах маш сайн. Гэвч луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ