-Аргын тооллын 5 сарын 12. Ням (Адьяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 5 сарын 12. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, шарагчин тахиа, их морь-9 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:19-20:19. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч туулай, бар жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Дуган, шүтээн босгох, равнайлах, ад зэтгэрийг номхтгох, гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал нэмэх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мэргэ төлгө тавих, эм найруулах, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахихад сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ