-Аргын тооллын 5 сарын 11. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 11. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 7, шар бич, үнэг-8 од, суудал гал, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр, тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:17. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сарын цээр, тэрсүүд өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ