-Аргын тооллын 5 сарын 10. Баасан (Сугар) гараг/ 2019 /



-Аргын тооллын 5 сарын 10. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 6, улаагчин хонь, найралт эх-7 од, суудал хий, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:16. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өнгө зүс сайжрах маш сайн. Гэвч үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, ажилчин авах, хурим найр хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, эд, мал гадагш өгөхөд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ