“Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх нь” сэдэвт сургалт болов



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх нь” сэдэвт  сургалт зохион байгууллаа. Сургалтад  Жаргалант суманд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 43 зоогийн газар, ресторан, цайны газрын ажилтнуудын төлөөлөл оролцжээ. Сургалтын хүрээнд орон нутгийн хоол үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, анхаарах асуудал, эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх аргачлалын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, салбарын  тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухай  санал солилцсон байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ