“Хөдөлмөрч иргэд-Хөгжлийн хөтөч” хөдөлмөрийн яармаг, өдөрлөг боллоо



Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран “Иргэд төвтэй хөдөлмөр эрхлэлтийн жил”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Үйлдвэрлэгч-Ховд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аюулгүй ажиллагааг төлөвшүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн төлөв байдлыг олон нийтэд нээлттэй танилцуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зорилгоор “Хөдөлмөрч иргэд-Хөгжлийн хөтөч” хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийг энэ сарын 08-ны өдөр зохион байгууллаа.



Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон хамтран зохион байгуулагч байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо.

ВИДЕО: 



Мөн энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны үйл ажиллагааг дэмжиж ”Шим ус” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын зүгээс ажлын байрны дасгал хөдөлгөөний үзүүлэх тоглолт хийсэн ба аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргалаа. Түүнчлэн аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Үүнээс гадна хөдөлмөрийн яармаг, өдөрлөгийн үеэр аймгийн ХХҮГ-ын мэргэжилтнүүд ажил олгогчдыг бүртгэх, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө олгох үйлчилгээ үзүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэн ажлын байранд зуучлах, 2019 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн материал хүлээн авах зэрэг үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ