Ховд аймгийн МХГ-ын "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт" болон "Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо" сэдэвт сарын аянд 32 байгууллага нэгдлээ



Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт" болон "Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо" сэдэвт  сарын аянуудыг  зохион байгуулж байна.  
Тус аяны нээлтэд Ховд аймгийн байгаль орчин, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 32 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож,  тухайн байгууллагынхаа   үйл ажиллагаа, чиг  үүргийг сурталчлан,  зөвлөмж, гарын авлага тараан ажиллалаа. Мөн  үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байгаа 35 нэр төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн  үзэсгэлэн гаргаж, аяны  хугацаанд хамтран ажиллах уриалгад нэгджээ.  
Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ онд Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг  төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр  аяны  хүрээнд  44 заалт  бүхий төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх юм.



Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт сэдэвт сарын аяны хүрээнд байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, улмаар  хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг  хангах чиглэлээр ажиллах бөгөөд  аянд нэгдсэн байгаль орчны салбарын байгууллагууд хуванцар савны хэрэглээ, гялгар уутнаас татгалзахыг уриалж байна.



Харин Эрүүл аюулгүй орчин –таны оролцоо сэдэвт сарын аяны үйл ажиллагаа нь  барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангах, аюулгүй орчинд хөдөлмөрлөх, үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлт болон  даатгуулагчдын нийгмийн баталгааг  хангахад чиглэж байгаа гэнэ. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ